Цахим уралдааны шилдгүүд 14-нд тодроно


Ковид - 19 цар тахлын хүндхэн цаг дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Бүх нийтийн хөгжмийн баяр – 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестиваль, Монголын хөгжмийн зохиолчдын хүүхдийн уран бүтээлийг сурталчлах, Хөгжмийн багш нарын бүтээлч хандлагыг дэмжих, алдаршуулах, Сурагчдын нь авьяас чадварыг олон нийтэд сурталчлах зорилтыг агуулан “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдаан зэрэг нийгэм рүү хандсан зорилтот төслүүдийг тус тус амжилттай зохион байгуулан шилдгүүдээ тодрууллаа.
Танин мэдэхүйн зорилтот төсөл болж чадсан “Миний дуртай хөгжмийн хичээл”, “Цахим орчинд хөг нэмье” онлайн уралдаанууд нь зохион байгуулагчдын хүлээлтээс давсан, олон нийтийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо гэж хөгжмийн том хэлбэрийн судлаач, шүүмжлэгчид болон санаачлагчдын зүгээс дүгнэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдаанд 15 аймаг, Нийслэлийн 45 сургууль, 25 цэцэрлэгээс нийт 88 бүтээл ирүүлсэн бол, “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалид гадаад, дотоодоос нийт 120 гаруй бүтээл ирж төслийн ач холбогдлыг агуулгын хувьд өргөн, сонирхолтой байлгаж чадлаа.
Мэргэжлийн зөвлөлөөс бүрдсэн шүүгчдийн зүгээс шилдгүүдээ тодруулахад амаргүй байсан ч удирдамжийн дагуу үндэсний хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглосон байдал, бүтээлч байдал, орчин бүрдүүлсэн байдал, ур чадвар, сошиал хандалт зэрэг үзүүлэлтүүдийг тус тус харгалзан шалагруулалтыг хийлээ. Энэхүү цахим уралдаан, онлайн фестивальд оролцогчдын шилдгүүдийн шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн “Монгол Туургатан” театрт болох аж.
 
Эх сурвалж: leader mn
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.