Шинэ төрөл зүйлийн хөхтөн амьтан илрүүлжээ


Амьтан судлаачид зүүн Австралийн ойд амьдардаг уутат нисдэг хэрэмний хоёр төрлийг шинээр нээн илрүүлсэн байна. Уг нисдэг хэрэм нь өдрийн цагаар модны ховилд нуугдан амьдардаг ба шөнө моддыг дамжин 100м хүртэлх зайнд дүүлэн, идэш тэжээлээ хайж амьдардаг шөнийн идэвхтэй амьтан юм.

Судалгааны багийн ажилтан, профессор Жэймс Күүк “Австралийн биологийн олон янз байдал улам бүр баяжиж байна. Шинэ төрлийн хөхтөн амьтныг бүртгэх нь өдөр бүр тохиолдоод байхгүй ч нэг дор хоёр амьтныг бүртгэлээ” хэмээн Шинжлэх ухааны “Байгаль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Том биетэй нисдэг үслэг хэрэмнүүдийн биеийн хэмжээ харьцангуй өөр ч хойд зүг рүү дөхөх тусам тэнд амьдардаг хэрэмний биеийн хэмжээ нь давжаа болдог аж.

 

Эх сурвалж: The Sydney Morning Herald

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.