С.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэр хаалттайгаар тендер зарлаж, идэж ууж байгаа нь Монголын мянганы том хулгай


УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Эрдэнэт үйлдвэрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчид тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Монгол Улсын төрийн өмчид компаниуд дээр 32 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө бүхий гүйлгээ хийгдэж байгаа. Ийм их мөнгөн дээр хяналт тавихгүй байна гэдэг бол Монгол орон даяар дүүрэн хулгай, идэж ууж байгаа явдал.  Идэж ууж байгаагийн үндэс бол төрийн өмчит компаниудын айшигтай нууцлал.

Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн онцгой байдал гэдэг юм зарлаж байгаад тэр дотор хаалттайгаар дураараа тендерийг ямар ч хүн амьтанд мэдүүлэхгүйгээр идэж ууж байгаа явдал бол Монголын зууны, мянганы том хулгай. Энэ дээр Засгийн газар, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга онцгой үүрэг хариуцлага үүрэх ёстой. Энд дандаа гадаадын, Хятадын компаниуд тендергүйгээр бараа бүтээгдэхүүний үйлчилгээнүүдээ авсан байгаа. Энэ бол жирийн татвар төлөгч, жирийн ард иргэдээс хийж байгаа хулгай. Олон олон ажлын байр, Эрдэнэтийн үйлдвэрийн олон олон  инженер техникийн шударга ажилтнуудын халааснаас хулгай хийж байгаа явдал.

Эрдэнэтийн үйлдвэр, төрийн өмчит компаниуд, Оюу Толгойн ТУЗ-д ард түмнийг төлөөлж байгаа хүмүүс сууж байна уу үгүй юу? Дандаа л улс төрчдийн захиалга, луйвар булхайны үүр уурхай болсон. Хоёр сарын өмнө ГОК-ийг  Монголын ганц саалийн үнээг маань пүнзэнд хийж байгаад хулгай хийж байгаа явдлыг таслан зогсоо. ГОК-ийн үйлдвэр дээр шалгалт хийсэн. Шалгалтын материалыг Эрдэнэтээс сонгогдсон их хурлын гишүүний хувьд шалгая үзье гэсэн хэд хэдэн бичиг явуулахад надад хариу өгөөгүй байгаа. Энэ асуудал дээр би зогсоно гэж байхгүй.

Энэ дээр хулгайг таслан зогсоож байж ажлын байр бий болно, ард иргэд орон сууцтай болно, хамгийн гол нь сургууль цэцэрлэг, эмнэлэг баригддаг мөнгө нэмэгдэнэ. Энэ хулгайг таслан зогсоохын тулд Оюу Толгойг шударга болгох ёстой. Дээр нь төрийн өмчит компаниудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ 32 их наяд төгрөгийн мөнгөн дүнтэй төрийн өмчит компаниудыг шалгах шударга болгох явдал бол Монгол оронд тулгамдаж байгаа хамгийн том асуудал. Одоо их хурлын гишүүд нь төрийн өмчит компаниудыг хувьдаа авч байгаа юм шиг бүгд хувааж авдаг. Энэ тэнэг байдлыг таслан зогсоохын тулд сэтгүүл зүйн салбарын ажилтнууд болон жирийн ард түмэн бид хамтарч ажиллах ёстой." гэсэн юм. 

 

С.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэр хаалттайгаар тендер зарлаж, идэж ууж байгаа нь Монголын мянганы том хулгай
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.