“Шилэн Цогоо” томилогддог биш, сонгогддог ажилд очих сонирхолтой болжээ


Нэгэн үе дэд сайд явсан ”Шилэн Цогоо” ойрын өдөр дуу шуутайхан байна.

Тэрээр саяхны хүртэл шүүсээ шахуултал АТГ-т нэлээн сайн шалгуулж, гэм зэмгүй үлджээ. Нэгэнт гэм зэмгүй үлдсэн “Шилэн Цогоо” маань шилэн данснуудыг анхааралтай судлан олон нийтэд зах зухаас нь мэдээлдэг ажилтай болжээ.

УИХ-д Сэлэнгэ аймагт дэвших байсан боломжоо эмэгтэй квотын дагуу эмэгтэй нэр дэвшигч нартаа алдсан ч, өнөө хэр нь МАН даа гомдоогүй гэдгээ нийтэд тодорхой мэдэгдлээ.

Гэсэн ч өнөөдрийн хүртэл ажилгүй яваа тэрээр Төрийн өмчит компаниудын “шилэн данс”-ыг судалдаг завгүй нэгэн болсон аж. 

Төрийн мөнгө ёолдоггүй жишгээр ГОК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн “Ёндон”-дсон тухай баримтыг бусад баримтын хамт “Улаан Бал”-аар түмний өмнө дэлгэж орхилоо. Түүнд чухам ингэх ямар шалтгаан байгааг ажиглагч нар тэр бүр сайн мэдэхгүй байгаа ч, “Томилогддог” бус, “Сонгогддог” ажил албан тушаал дээр очих туйлын сонирхол буйгаа нуулгүй ил тод зарлалаа.

АТГ-т шалгагдсанаас хойш нэлээн дарагдсан бололтой, хөтлөгч Лодойгийн хүссэн хариултыг тэр бүр тодорхой өгч чадахгүй “бүдүүн тойм” аар саархан сэдэв ярьсаар байгаад нэвтрүүлгийн хамаг цагийг үрж орхилоо хэмээн үзэгч, уншигчид ихэд дургүйцэж байна.

 

Эх сурвалж: ulstur .mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.