ОХУ импортын машинд шинэ шаардлага тавьж эхэллээ


Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудаас ОХУ руу оруулж ирэх авто машинуудад энэ оны арваннэгдүгээр сарын 2-ноос шинэ шаардлага тавигдаж байна. Энэ нь тухайн машин заавал электрон бүртгэлтэй байх шаардлага юм. Евразийн Эдийн засгийн зөвлөлийн 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу энэ шаардлага тавигдаж байна.

Ингэхдээ 2021 оны гуравдугаар сарын 31 хүртэл Беларус, Казахстан, Киргизээс оруулж ирэх машинууд нь эдгээр улсын хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байвал электрон бүртгэлгүй байсан ч оруулах ажээ. Гишүүн орнууд 2021 оны гуравдугаар сарын 31 хүртэл электрон бүртгэлийн нэгдсэн сүлжээнд нэгдэж хоблогдог мэдээллүүдийг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.