Л.НИНЖЖАМЦ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ


МҮОНРТ-ийн ажилчид, уран бүтээлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэн захирлуудын зөвлөлөө огцрохыг шаардсан. Цар тахлын үеийг далимдуулан ажилчдынхаа цалинг хасаж, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг удирдлагууд нь үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм. 

Тэгвэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаснаа ажилтан албан хаагчиддаа уламжилсан байна. 

Өнөөдөр тус телевизийн уран бүтээлчид бүх шийдвэрийг зөвлөлдөж, хэлэлцэж, шийдвэрлэдэг захирлуудын зөвлөлийг үүсгэн байгуулсан ерөнхий захирал Л.Нинжжамцтай Үндэсний зөвлөл гэрээгээ цуцлахыг шаардаж, шаардлагын хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.