Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ


Номхон далайн арал улс болох Фижи улсын нийслэлд Хятад, Тайванийн дипломатууд гар зөрүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Фижийн нийслэл Сува хотын “Grand Pacific” зочид буудалд болсон Тайванийн үндэсний баярын ёслолын ажиллагааны үеэр Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр нэвтэрч, тэнд цугларсан хүмүүсийн зургийг авчээ. Иймд Тайванийн диплоамтууд Хятадын дипломатуудын дураараа үйлдлийг зогсоох гэж оролдсоноор зодоон эхэлсэн байна.

Зодооны үеэр Тайваний нэг дипломатч толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хэвтсэн бөгөөд хоёр улсын Гадаад хэргийн яамд харилцан нэгнээ буруутгасан мэдэгдэл гаргажээ. Хэргийн газарт Фижи улсын цагдаа нар ирсэн ч дипломат төлөөлөгч нар халдашгүй эрхтэй байдаг тул Хятадын төлөөлөгчийг саатуулж чадаагүй аж.

Хятадын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг худал гүтгэлэг хэмээгээд “Нэг Хятад” бодлогийг зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулсан Тайванийн талыг шалгахыг Фижи улсын Засгийн газарт уриалсан байна.

Сүүлийн үед  энэ бүс нутаг нь  Хятад, Тайванийн өрсөлдөөний талбар болоод байгаа бөгөөд Фижи улс нь Хятадтай дипломат харилцаатай, сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Бээжингээс авчээ. Харин Хятад улстай ийм нягт харилцаатай атлаа Тайванийн талын зохион байгуулсан арга хэмжээнд Фижи улсын төлөөлөгчид оролцсонд Хятадын тал дургүйцлээ илэрхийлж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.