Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана


Нийгэмд төдийгүй улстөрийн хүрээнд дуулиан тарьж байсан хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, зарим хэргүүд нь шүүхээр шийдэгдсэн. Хорих ял сонссон 21 хүний гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба С.Баярыг Оюутолгойн гэрээ болон “Петровис” ХХК-д давуу байдал олгосон хэргээр, М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар, Ж.Эрдэнэбатыг албан тушаалын давуу байдлаа ашиглан хайгуулын талбай зарж борлуулсан хэргээр тус тус яллав.

Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш (2020.09.15) 09.00 цагт товлогдсон байна.

Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон билээ. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. 

Д.Түвшинжаргалыu нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. Дээрх дөрвөн хүнд  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон нь энэ юм.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 8-ны өдөр болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр" шүүж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосон байдаг.

Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болсон юм.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарсанН.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ.

 

Эх сурвалж: Э.Бурам (news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.