Парист Юнеско-гийн ассамблейн болж байна


ПАРИС ХОТНОО ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ  2003 ОНЫ КОНВЕНЦЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 8 ДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
 
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Ерөнхий ассамблейн 8 дугаар чуулган 2020 оны 9 дүгээр 8-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болж байна. 178 орны төлөөлөгчид амьд өвийн хадгалалт хамгаалалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэ удаагийн чуулганд Монгол улсаас Парис дахь Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Б.Билэгзаяа оролцож байна. Хурлын үеэр соёлын биет бус өвийн олон улсын сангийн дэмжлэгтэйгээр 2019-2021 онд Монгол улсад хэрэгжиж буй “Монголын уртын дуу лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах” төсөл, мөн “Уул овоо тахих Монгол зан үйл” төслийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав.
Мөн конвенцын хүрээнд Ливан улсын нийслэл Бейрут хотод гарсан эмгэнэлт дэлбэрэлттэй холбоотойгоор яаралтай хамгаалах нөхцөлд байгаа соёлын биет бус өвийг хадгалан хамгаалахад чиглэсэн “Li-Beirut” санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бейрут хотод болсон үйл явдал бидэнд амьд өв нь нийгэм соёлоо дахин сэргээхэд маш чухал, хүчтэй бөгөөд хязгааргүй нөөц боломж болохыг дахин баталсныг онцлон тэмдэглэсэн байна.
 
 
 
Эх сурвалж:
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг
"Соёл, Урлагийн Газар"
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.