Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Санамсар болгоомжгүй, мэдлэг мэдээлэлгүйн улмаас ийнхүү эрсдэлд ордог байна. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс оронд даяар өрнүүлээд байна. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм.

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны өөрийн дүүрэгт байрлах салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Сургалтад хамрагдсан иргэд ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангагдаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарах юм. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэнэ.

Суралцагч У. Амарболд: “Сургалт их сайхан боллоо. Багшилж байгаа инженер бидэнд их ойлгомжтой, энгийн сайхан тайлбарлаж өгсөн. Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худаг харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа гэж бодлоо. Яндан хөөлөгч ямар хэрэгтэйн гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл өнөөдрийн сургалтаар хүмүүс яндангаа ямар их дутуу хөөлдөг, тэрнээсээ болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлгож авлаа. Сургалтад суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна.”

“Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1,500 гаран дуудлагыг хүлээн аваад байна. Үүнээс засварын бригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм.

Харин бүл муутай өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд , олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүй яндан хөөлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Яндан хөөлөх мэдээлэл, зааварчилгааг 7011-9400 утсаар холбогдон хүлээн аваарай.

Эх сурвалж: БОАЖЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.