Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ


Японы агаарын тээврийн Peach Aviation компанийн онгоц коронавирусийн цар тахлын үед нислэгийн дүрмийг дагаж мөрдөхөөс татгалзаж, онгоцон дотор үймээн дэгдээсэн зорчигчийн улмаас ослын буулт хийжээ.  

124 зорчигчтой онгоц өчигдөр Хоккайдо мужийн хойд хэсгийн Куширо нисэх онгоцны буудлаас Осака хот руу хөөрчээ. Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчид зорчигчдын нэг нь амны хаалт зүүгээгүй байгааг анзаарсан бөгөөд түүнд нислэгийн журмыг дагаж мөрдөхийг сануулга өгсөн байна.

Гэвч зорчигч онгоцны үйлчлэгчийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж улмаар чангаар орилж хашгирч, нислэгийн багийнхан болон зорчигчдыг сүрдүүлсэн байна. Үүний улмаас нисгэгчид Нийгата нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ.

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед нислэгийн журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан зорчигчийг онгоцноос буулгасан бөгөөд тус онгоц Осака руу хоёр цагийн хоцрогдолтой газардсан гэж NHK дамжууллаа. 

Эх сурвалж: Kyodo News

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.