"1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн Үнэт цаасны дансанд байршуулж эхэлсэн. Арилжааны банкны данс руу шилжүүлээгүй"


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл иргэдэд 1,072 хувьцааны ногдол ашиг тараах шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 17-нд гаргаж байв.

 

Ингэхдээ нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Гэхдээ үүнээс Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм.

1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд гарчээ.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулахад "Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн бичилтийг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний авах ёстой ногдол ашиг буюу мөнгийг байршуулсан. Энэ дагуу Сангийн яамнаас иргэдийн арилжааны банкны данс руу мөнгийг шилжүүлэх юм.

Иргэдийн үнэт цаасны данс, арилжааны банкны дансыг тулгах ажил өдөр бүр хийгдэж байна. Эхний ээлжид хоёр данс нь зөрөөгүй, баталгаажсан иргэдийн бичилтийг хийж байгаа нь энэ юм" хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн өнөөдөр 14:00 цагт 1,072 Хувьцаа Мэдээллийн Төв пэйж хуудсаар иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгөх юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.