Гал түймэр унтраах 40 автомашин нийлүүлжээ


Онцгой байдлын байгууллагаас энэ онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд 14 төрлийн нийт 71 автомашин хүлээн авах юм. Тэгвэл нэг, хоёрдугаар ээлжийн гал түймэр унтраах тусгай зориулалтын 40 ширхэг автомашин, дагалдах тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, “Монгол экспресс” ХХК-ийн терминалд байршуулан, хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллажээ. 

Гэрээний дагуу гурав, дөрөвдүгээр ээлжийн 31 автомашиныг энэ оны сүүлчээр хүлээн авах юм. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.