Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил маргаашаас 09:00 цагт эхэлдэг болно


Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг  2020 оны зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг болсон.

Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.

Ингэснээр НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлагууд, нэг цэгийн үйлчилгээний Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил төвүүд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах тухай холбогдох албаныхан мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан нь хүчинтэй хэвээр байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.