А.Амбасэлмаа: Коронавирус илэрсэн 301 хүний 98 хувь нь эдгэрсэн


ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

"Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор улс орон болгон өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээ авч байна. Сурагчдад амны хаалт зүүх, гар угаах орчин бүрдүүлэх, зөв ханиаж найтаахад сургах, алсын зайнаас мэндчилдэг болох, сургуульдаа аль болох нийтийн тээврийн хэрэгслээр ирэхгүй байх, богиносгосон цагаар хичээллэх, анги дүүргэлтийг багасгах, ачааллыг  багасгах, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч байх зөвлөмж олгож байна." гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Манай улсад 301 хүн шинээр тусгаарлалтад орж, 328 хүн тусгаарлалтаас гарч, нийт 3429 тусгаарлах ажиглалтад байна. 
Цэргийн эмнэлэгт нийт 16 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр  байна.

678 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 

Зөөвөрлөгдсөн 301 тохиолдлоос 295 нь буюу 98 хувь нь эдгэрсэн. 29 хүн сувиллын ажиглалтад байна.
ХӨСҮТ-д 6 хүн эмчлүүлж байгаа ба тус төвд нийт 27 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байна." гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.