"Яндангаа хөөлье" аян өрнүүлнэ


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "УИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг тусган үндсэндээ батлах гэж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2500 хүн эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрөх, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална" гэв.

Түүнчлэн төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хоригложээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.