СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүүхэд мотоцикл унаж яваад онхолдож амиа алджээ


Энэ долоо нохогт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.     

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний долоо нь хүүхэд бол орон нутагт таван хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -18
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-3
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албанаас хүний амь эрсэдсэн ослуудын талаарх мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.

  • Хөвсгөл аймгийн Их уул сумын нутагт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй
  • Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй амиа алдсан бол Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид арга хэмжээ авжээ

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

“ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ”

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.