Х.Булгантуяа: Хүүхдийн 100, халамжийн мөнгө төсөвт ачаалал үзүүлж байна


УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд төсвийн орлогыг багасгаж, зарлагыг нэмэгдүүлж байна. Энэ нь төсөвт ачаалал үзүүлж байна гэдгийг хэллээ. 

Түүнчлэн тэрбээр "Цар тахалтай холбогдуулан төсвийн алдагдал өндөр гарахаар байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ард түмний өмнө олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн төсвийн алдагдлыг бууруулах, өрийн дарамтыг бууруулах үүргээ үргэлжлүүлнэ биелүүлнэ. 2021 оны Төсвийг боловсруулж орж ирэхдээ энэ жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж орж ирэх, түүний дараагийн жил 5.1-3.8 болгон үе шаттайгаар бууруулна гэж харж байна. 11 их наядын төсвийн зарлагатай Монгол Улсын эдийн засаг жирийн иргэдэд маш их тоо юм шиг сонсогдож магад. Гэхдээ энэ бол Майкрософт компанийн цалингийн зардал, Рио Тинто компанийн засвар үйлчилгээний зардалтай дүйцэх хэмжээний тоо. Монгол Улсын 1.1 сая хүүхдийн ЕБС-ийн хүүхдийн боловсролд олгож буй бүх зардал төрийн үйлчилгээний бүх зардал ийм байна. Бид урт хугацаандаа эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдгийг ярих ёстой. 40 орчим их наядын эдийн засгийг 3-4 жилийн хугацаанд хэрхэн 2-3 нугалах вэ гэдгийг ярих ёстой" гэдгийг онцоллоо. 

Gogo.mn

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-08-29 ip: 70.181.124.42