УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгууллаа


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүд УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулжээ.

Лобби бүлэг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн бөгөөд энэ талаараа өнөөдөр 15:00 цагт мэдээлэл хийх юм байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцолцоонд шинэчлэл хийгдсэнээр эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй болох, Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн бүх эмнэлэг ижил тарифаар иргэдэд үйлчлэх учир улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, хөнгөлөлттэй үнэтэй эмийг зөвхөн өрхийн болон сумын эмчийн жороор олгодгийг болиулж, аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор олгодог болох, хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах, гүйцэтгэлээр санхүүжилт хийгддэг болсноор эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийн үнэлгээ бодитоор нэмэгдэх зэрэг асуудлаар энэ үеэр мэдээлэл хийх юм байна.

Эх сурвалж: Gogo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.