"Зээлийн хүүгийн дээд хязгаар, хадгаламжийн хүүгийн орлогод шаталсан татвар тогтоож зээлийн хүүг бууруулах боломжтой"


УИХ-ын гишүүн Т.Доржханд зээлийн хүүг бууруулах, коронавирусийн халдвартай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд, иргэдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаараа мэдээлж байна. 

Хөдөлмөрийн үндэсний намын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид эдгээр асуудлаар тайлбар өгч байна. 

Зээлийн хүүг бууруулах стратегийг судалж үзээд салбарын мэргэжилтнүүд үүнийг боловсруулсан гэдэгтэй санал нэг байгаа гэв. Хүрээлэнгийн судлаачид стратегийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловс хэрэгжих эсэхэд эргэлзэж байна гэв. 2023 оны эцэс гэхэд одоогийнхоос 4 нэгж буурч сарын 1 хувь болно гэсэн зорилтыг тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд макро эдийн засаг өсөж, төсвийн алдагдал буурч, гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой байхаас гадна нэмэгдэх, нийлүүлэлтийн гаралтай инфляци тогтвортой байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна. Гэвч энэ нөхцөлүүд хангагдах боломж маш муу. Эдийн засаг гадаад шок буюу нүүрс, зэсийн зах зээлээс асар хамааралтай, гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой биш, төсвийн сахилга хариуцлага сул байгаа тул стратеги хэрэгжих боломж муу байна. 

ХҮН-ын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн захирал Түвшинтулга: Зээлийн хүүг бууруулах аргачлал нь макро үзүүлэлтүүдийг өгсөх буюу тогтвортой барьж байх юм. Гадаад нөхцөлийг харахад 3-4 жилд ийм боломж алга. Тиймээс манай хүрээлэнгээс шууд тусгаж болох эдийн засгийн аргыг санал болгож байна. Нэгдүгээрт, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох ёстой. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг төлөөлж байгаа 76 орон энэ аргыг хэрэглэж байна. Мөн хадгаламжийн хүүгийн орлогод шаталсан татвар тогтоох зэрэг аргаар бодитойгоор бууруулах боломжтой. 

Эх сурвалж: Gogo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.