БШУЯ: Хичээлийн шинэ жилийн нээлтийг уламжлалт хэлбэрээр ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ


Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж байгаатай холбогдуулан  есдүгээр сарын 1-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөж байна.

Тус зөвлөмжид, Сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах нь зүйтэй.

Нээлтийн үйл ажиллагааны медиа, контентыг суралцагчдын нас сэтгэхүйд тохирсон, суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц, багш, ажилтан, эцэг эхчүүдийг онцгой нөхцөл байдлын үед үр дүнтэй хамтран ажиллахыг уриалсан агуулга бүхий сонирхолтой, бүтээлч хувилбараар бэлтгэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: БШУЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.