“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулжээ


БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy Unpacked” нэртэй цахим танилцуулгыг лхагва гарагт хийх үеэрээ шинэ “Galaxy Note 20” фаблет, “Galaxy Z Fold 2” эвхэгддэг гар утас, “Galaxy Tab S7” таблет болон “Galaxy Buds Live” утасгүй чихэвч, “Galaxy Watch 3” ухаалаг цагийг танилцуулсан байна.

Таблет болон утасны үүргийг хослуулсан “Galaxy Note 20” фаблет нь 6.7 инчийн дэлгэцтэй бол “Ultra” хувилбар нь 6.9 инчийн дэлгэцтэй аж. Үүний зэрэгцээ хөгжүүлэгчид тус төхөөрөмжийг сайжруулсан “S Pen” үзэг суурилуулж, функцыг нь өргөтгөснөөр төхөөрөмжийг зайнаас удирдах боломжтой болжээ. “Galaxy Note 20”-н нүүрэн талд 10 мегапиксель бүхий камер суурилуулснаас гадна 12 мегапикселийн 2, 108 мегапиксель бүхий өргөн өнцөгт камер нэгийг суурилуулсан байна.

 

Үүнээс гадна компани нэг дор “Tab S7”, “Tab S7 Plus” гэх хоёр төрлийн шинэ таблетаа танилцуулжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.