Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ


Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Нүүрсний экспорт ийнхүү огцом буурсан нь коронавурисний цар тахалтай холбоотой гэж Монголын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.

Цар тахлын үед БНХАУ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс "Ногоон гарц" журмыг өнгөрсөн бямба гарагаас хэрэгжүүлж эхэлсэн гэж тус улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдэгдэв.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр БНХАУ руу хийж буй нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж Г.Ёндон мэдэгдсэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.