"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо


"Архангай нутгийн уран бүтээлчдийн ТАЙХАР нэгдлийн цоо шинэхэн хамтын бүтээл Жаргалант сумын уугуул, яруу найрагч, профессор Чагнаагийн ПҮРЭВДОРЖИЙН шүлэг, УГЗ хөгжмийн зохиолч Чойгивын САНГИДОРЖИЙН хөгжим ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРААР дууныхаа клипийг та бүхэндээ хүргэе.

Энэхүү дуу нь ТӨРСӨН НУТГИЙН БАРАА шинэ цомгийн маань хуучны эхний уран бүтээл гэдгийг та бүхэндээ дуулгая.

Сайхан наадаарай. Тайхарчуудын нутгийнхандаа барьж байгаа бэлэг шүү. Бүтээл төрөхөд дэмжлэг үзүүлсэн хэн бүхэнд талархъя" хэмээн Архангай уран бүтээлчдийн Тайхар Нэгдэл ТББ-ийн гүйцэтгэх захирал Ш.Урьхан ийн өөрийн нүүр хуудсаараа сэтгэгдэлээ хуваалцжээ.

Ташрамд өгүүлэхэд тус дууг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийнх нь төрсөн нутаг Архангай аймгийн Жаргалант суманд зургийг нь авчээ.

Клипийг "Үдшийн Хэмнэл" студи бүтээжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.