Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо


Их Нацагдорж "Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэж найрагчийн сэтгэлээр эрхэмсэг хангалуун дуу алдсан байдаг. Гэвч хэлсэн сайхан үг шигээ тэрбээр өөрөө олон жил "Эрүүл явж улсын наадмаа үзэж" амжсангүй. Хорлонтой нь наадмын өмнөхөн хашаа налж суугаагаараа насан барсан гунигт түүхтэй. Гадаадад хамтдаа суралцаж, ханиндаа олон жил амьдарсан ч, хамтдаа гэр нийлж амьдарч чадаагүй Д.Пагмадуламтайгаа авахуулсан ганц л зураг үлдсэн ...тэгэвч тэр зургийг хөшөө болгон амилуулсан гайхамшигт бүтээл цогцлон боссон байна. Энэ цогц бүтээлийг Цагааны Шүрэнцэцэг гэж шүлгийн хатан баймаар бүсгүй босгожээ. Баярламаар их буян юм аа...!
Их Нацагдорж энгүй Пагмадулам нарыг хөшөө болгон мөнхөлж, оюун билгийн хосгүй чанар үзүүлсэн бүсгүй Ц.Шүрэнцэцэгт хүн хүнээс илүү баярлаж байна...

Image may contain: 2 people, people standing, sky, tree, sunglasses and outdoor

Шүрэнцэцэг бүсгүйд
Шүлэгчдийн өмнөөс баяр хүргэе!
Яруу төгөлдөр танд
Яруу найрагчид баярлаж байна!
Нацагдорж Пагмадулам хоёрыг
Наран дор амилуулж чадлаа
Монголын сор үнэн гоо хосыг
Морьтон түмэндээ мөнхөлж амжлаа!
Шүрэнцэцэг бүсгүй таныг
Шүлэгч бүхэн дээдлэн бишрэг ээ!
Шүлэг бүхнээрээ магтан дуулж
Шүүдрийн мөнгөн дусал шиг шимтэн баясаг аа!

Image may contain: people standing, sky, cloud, tree, plant, flower and outdoor

Улаанбаатар хотоос Нацагдорж ийн шивнэв...

...Бохирч суугаагүй бол би
Босоод очмоор байна!
Борви чилээгүй бол би
Боохой шиг дэгдээд хүрмээр байна!
Янаг хайрын ариун тэнгэр
Янжинлхам бурхны амьд энгэр
Пагмадуламыгаа би бүрэн хайрласан бол
Паалан аяга шиг хагалж хаяхгүй л байсансан!
Галуу нисэн үл хүрэх газраас ч
Гараа хөтлөлцөн монголоо гэж ирсэн
Ганган шаавай Пагмадуламтайгаа би
Газар дэлхий дээрээ ингэж учрах гэж байдаг аа!
Шувуун саарлаа эмээллээд мордмоор байна
Шунхан үүлсийг яран нисээд очмоор байна
Шүрэнцэцэг бүсгүйд шүлгэн сондор баримаар байна
Шүр сувдан үгсээрээ хүүхний тэнгэр гэж хайрламаар байна
Яруу гоо Пагмадулам шигээ тэвэрч үнсмээр байна
Яая гэхэв, хүн цусаа огшоон босч чадахгүй байна?
Хөх монголын тэнгэр дор Пагмадуламтай дахин учруулсан
Мөнх хайрын энгэр дор Шүрэнцэцэг бүсгүйг яруу найрагчид л дуулна!
Морьтон удмын хийморийг сэргээсэн олон сайхан бүсгүй
Монголын тэнгэр дор яруу найргийн сүү өргөж, , эхийн бүүвэй дуулна!

Ийн хэлэх үгийг нь Нацаг ахын хөшөөнөөс шууд дамжуулвай...

2020.07.09...нд Эрдэнэт хотод ийм сайхан хөшөө цогцлон босчээ. Энэ жилийн наадмын өмнөх сайхан мэдээ сонслоо...

Image may contain: 1 person, standing and outdoor

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч Ж.Батсайхан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.