Сирид сургууль бөмбөгдсөнөөс 22 сурагч, зургаан багш амь алдлаа


Сирийн Идлиб хотыг агаараас бөмбөгдөх үеэр сургууль өртөж 22 сурагч, зургаан багш амь алдлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ мэдээлсэн байна. “Энэ бол эмгэнэл. Энэ бол гай гамшиг. Үүнийг үнэхээр урьдчилан төлөвлөж хийсэн бол цэргийн гэмт хэрэг” гэж ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейка мэдэгдсэнийг оросын Lenta.ru хэвлэл иш татжээ.

Reuters-ийн эх сурвалжийн мэдээлснээр бол ийшээ Сирийн юм уу, оросын нисэх онгоцууд дайрсан гэнэ. Сирийн төрийн мэдлийн телевиз болохоор энэ орчимд байрлаж байсан хэд хэдэн террористыг устгасан тухай мэдээлж байгаагаас биш сургуулийн тухай огт ярихгүй байна. Харин хиймэл дагуулын телевиз Al Jazeera  энэ тухайд Сирийн хүний эрхийг хамгаалагчид болохоор агаарын энэ дайралтыг Оросууд хийсэн гэж үзэж байгааг дамжуулжээ. 

НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Энэ бол аймшиг. Энэ бол бид биш гэдгийг би хэлье. Би хариуцлагатай хүн, манай Батлан хамгаалах яам энэ талаар юу гэхийг хүлээх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. 

Тэр бас сирийн болон оросын цэргүүд  хамаагүй бөмбөгдөж ихээхэн эвдрэл сүйрэл дагуулж байна гэсэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлаарх байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч  Стивен О’Брайны хатуу шүүмжлэлийг няцааж гэмгүй царайлсан байна. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Чуркин сирийн болон оросын агаарын хүчин замбараагүй бөмбөгдөж энгийн иргэдэд хохирол учруулж байгаа тухай баримт нотолгоо шаарджээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.