Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов


Батбаярын Ариун-Эрдэнэд жүдо бөхийн 6 дугаар даны бүсийг өргөмжлөлийн хамт, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ шүүгч нарын зөвлөлийн гишүүн М. Бөхбат гардуулав.

 

Тэрбээр Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат  юм.


ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 8 удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай.

 

Мөн 2003-2013 оны Жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн гишүүн байв. Тэрбээр самбо бөхийн төрлөөр дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, дэлхийн тулааны спортын наадмын хошой алт, Ази тивийн 5 удаагийн аварга, хошой хүрэл медальтай, Самбо бөхийн насанд хүрэгчдийн 13 удаагийн Монгол Улсын аварга тамирчин юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.