Японы Ямато хотод алхах зуураа гар утсаа оролдохыг хориглолоо


Япон улсын Канагава мужийн Ямато хот олон нийтийн газраар алхаж байхдаа гар утсаа оролдохыг хориглосон захирамж гаргасан анхны хот болжээ.

Тус захирамжийг хотын чуулганаар хэлэлцэж баталсны дараа буюу долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болгох юм. Энэхүү захирамжийн дагуу явган зорчигчид гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газруудад гар утсаа ашиглах шаардлага гарвал замын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт зогсож ашиглах ёстой аж.

Ямато хотын дарга Сатору Оки “Ард иргэд маань ухаалаг гар утсыг олон нийтийн газар хөдөлгөөнд оролцоогүй үедээ хэрэглэх хэрэгтэйг ойлгож ухамсарлах байх гэж найдаж байна" гэв.

Энэ оны эхээр Ямато хотын хоёр ч хэсгээр явж өнгөрсөн 6'000 гаруй явган зорчигчдыг ажиглахад нийт зорчигчдийн 12 хувь нь алхангаа гар утсаа оролдож байгааг тогтоожээ. Ингээд энэхүү судалгаан дээр үндэслэн энэ сарын 1-ний өдөр алхах зуураа утсаа оролдохгүй байх захирамжийг хотын захиргааны хуралд өргөн барьсан байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү журмыг дагаж мөрдөөгүй ард иргэдэд ямар нэгэн ял шийтгэл ногдуулахгүй аж.

Эх сурвалж: Japantimes

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.