Урлагийн тоглолт зохион байгуулсан ИТХ-ын даргыг 20 сая төгрөгөөр торгожээ


Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ. 

Тус аймгаас УИХ-ын сонгуульд С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар сонгогдсон. Гэвч тус аймгийн зарим иргэн эдгээр нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн, өчигдөр буюу 2020.06.28-ны орой СЕХ-ны гадаа цугласан юм.      

Эх сурвалж: ''gogo.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.