БНХАУ-ын эдийн засаг идэвхжиж, юанийн ханш тогтворжив


БНХАУ-ын эдийн засаг идэвхжиж, капиталын урсгал сайжирснаар юанийн ханш тогтворжлоо. Энэ долоо хоногт худалдан авагч менежерийн индексүүд танилцуулагдана.

Юаниар нэрлэсэн хувьцаа болон бондын орох урсгал нэмэгдсэн учир АНУ-ынх буурч, БНХАУ-ынх өссөн байх магадлалтай гэж “Bloomberg”-ийн эдийн засагчид үзэж байна. Хэдий тийм боловч юань болон ам.долларын ханш бусад валютуудын эсрэг суларсаар байгаа юм. Хоёр валютын хослол зургаадугаар сарын тавнаас хойш 7.08 нэгжид тогтворжсон байна.

Тавдугаар сарын 27-нд 7.1765 нэгж байснаас хойш юанийн ханш эргэн чангараад байгаа юм. Мягмар гарагт гарах БНХАУ-ын худалдан авагч менежерийн индексүүд "бүгд 50 нэгжээс дээж буюу өсөлтийн бүсэд байна" гэж “Bloomberg Economics” төсөөллөө.

Сүүлийн гурван сарын турш БНХАУ-ын Худалдан авагч менежерийн нэгдсэн индекс 53.3 нэгж болж сэргэсэн юм.

Г.Ану
Эх сурвалж: Bloombergtv.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.