Туул голд 2 хүн осолджээ


Туул голын усанд өчигдөр хоёр хүн осолджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.

Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Ойрын өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна. Иймд иргэдийг голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын гарцтай газраар зорчих, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байж хараа хяналт, анхаарал болгоомжоо сайжруулахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.​ 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.