"THE HU": Тоглолтоос цугласан хандив ОБЕГ-ын данс руу шилжсэн


"The HU" хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх "ГЭРЭГ" тоглолтоо өчигдөр /2020.06.29/ хийлээ. Тоглолтын үеэр 53 сая төгрөг цуглажээ. Нийт хандивын эцсийн дүн одоогоор гараагүй байгаа ч цугласан мөнгө Онцгой байдлын ерөнхий газрын 5084538375 тоот дансанд шилжсэнийг тоглолтыг зохион байгуулагчид хэлэв.

“The HU” хамтлагтай хамтран тоглолт зохион байгуулсан “Хүрээ энтертайнмент” ХХК хандивын тоглолтод цугласан мөнгийг хүлээлгэн өгөх шаардлагагүйгээр Онцгой байдлын ерөнхий газрын данс руу шилжүүлсэн гэсэн тайлбар өглөө. 

Мөн хандивын мөнгөнөөс гадна “THE HU” хамтлагийнхан онлайнаар хандивын тоглолт хийхдээ бичлэг цацаж, “амьд”-аар тоглолт хийгээгүй гэх шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар “Хүрээ энтертайнмент” ХХК-иас өчигдөр White Rock Center-т болсон “THE HU” хамтлагийн тоглолтыг МҮОНРТ-ээр шууд дамжуулсан тул бичлэг байх ямар ч боломжгүй, сошиалд цацагдсан мэдээлэл, шүүмжлэл худал ташаа болохыг онцоллоо. Мөн тус хамтлаг энэхүү хандивын тоглолтдоо зориулж маш олон хоног бэлтгэл хийжээ. Харин тоглолтын үеэр цугласан хандив санасан хэмжээнд хүрээгүй ч цар тахлын үед эмч, онцгой байдлын алба хаагчдадаа бага ч гэсэн дэмжлэг болж, цаг үеэ олсон тоглолт болсон гэж үзэж буй юм байна.

"The HU" хамтлаг "Шөөг шөөг", "Агаар нэгэн буй", "Гэрэг", "Хун ээжийн домог", "Учиртай гурав", "Ширэг ширэг", "Бие биелгээ", "Юу вэ, юу вэ", "Чонон Сүлд", "Их Чингис Хаан", "Энэ Монгол билээ" зэрэг уран бүтээлүүдээ хүргэсэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.