УОК хорио цээрийн дэглэмийг цуцлах эсэхийг өнөөдөр шийднэv


Улсын Онцгой комисс (УОК)-ын  шийдвэрээр хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний дагуу  хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Энэ хугацаа маргааш дуусч байгаа тул УОК ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх учиртай. УОК өнөөдөр /2020.06.29/ хуралдан зарим хорио цээрийг цуцлах аж.

Өнөөдөр мөн 11.30 цагт Үндэсний баяр наадмын комисс хуралдах юм байна. Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмыг улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн энэ жилийн баяр наадмыг олон нийтийг цуглуулахгүй цомхон тэмдэглэхээр болсон бөгөөд бөхийн барилдаан, морин уралдаан, сур харвааг үзэгчдэд цахимаар хүргэхээр болсон билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.