АНУ-д коронавирус болон томуугийн А, В хүрээний вирусийг зэрэг илрүүлдэг ТЕСТ бүтээжээ


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд өрнөж буй тандалт судалгааны тоймыг цувралаар хүргэж байна. Энэ удаа 25 дахь цувралаа нийтэлжээ.  АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирус болон томуугийн А, В хүрээний вирусийг нэгэн зэрэг илрүүлдэг тест бүтээжээ. Коронавирус илрүүлэх шинжилгээний явцад томуугийн вирус илрүүлэх боломжтой ажээ. Энэ нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой, мөн оношилгоо, эмчилгээг зөв хийхэд чухал гэжээ.

  • Бельгийн төв эмнэлгийн 3056 ажилтанд хийсэн шинжилгээгээр 6.4%-д коронавируст халдварын эсрэг бие иммуноглобулин G (IgG) илэрчээ. Эсрэг бие илэрсэн ажилтнуудын 15% нь COVID-19-ийн ямар ч шинж тэмдэггүй байжээ.
  • Хятад, Итали, Япон, Сингапур, Канад, Өмнөд Солонгос улсад COVID-19-ийн тархалт наснаас хамааралтай эсэхийг математик загварчлалаар судалжээ. Хүүхдийн халдварт өртөх байдал нь насанд хүрэгчдээс 2 дахин бага, 70-аас дээш насныхан 69 хувьтай байна.
  • Ирландын Корк мужид COVID-19-ийн халдвартай хүмүүсийн шинж тэмдэггүй ойрын хавьтлыг идэвхтэй илрүүлэх зорилгоор утасны автомат асуумжийн үйлчилгээ нэвтрүүлжээ. COVID-19-ийн дэгдэлтийн эхний долоо хоногт халдвартай хүмүүсийн ойрын хавьтал 1336 хүнд 12421 асуумж мессеж илгээсэн бөгөөд тэдний 9%-д шинж тэмдэг илэрч, 2.6%-д COVID-19-ийн шинжилгээ эерэг байжээ.
  • Хятадын Гуанжоу дахь COVID-19-тэй өвчтөний ойрын хавьтлын халдварлалтын түвшинг тодорхойлох судалгаанд хоорондоо хамааралгүй 195 бүлгийг сонгон хамруулсан. Судалгаанд анхдагч хавьтал 215 хүн, хоёр ба гуравдагч хавьтал 134 хүн, ойрын бус хавьтал 1964 хүнийг хамруулан судлахад халдварын дундаж нууц хугацаа 5 хоног байжээ. Гэр бүлийн гишүүд хоорондоо халдвар тараах байдал 12.4%, тэдний ойр дотнын хүмүүсийн 17.1% нь халдварт өртжээ.
  • Солонгосын эрдэмтэд СOVID-19-тэй 2 өвчтөнд үйлчилж байсан ээлжийн 19 сувилагчийн хамгаалах хувцас хэрэгслээс цуглуулсан 133 сорьцыг шинжлэхэд 11%-д нь вирус илэрчээ. Ялангуяа малгай 26%, хамгаалах хэрэгслийн хөл нурууны хэсэг 26%, гутлын ул 16%, бугуй ба энгэр хэсгийн 5%-д тус тус вирус илэрсэн.
  • Вашингтоны их сургуулийн эрдэмтэд иргэд амны хаалт зүүхгүй бол АНУ-д 10-р сарын 1 гэхэд 180000 орчим хүн эндэх эрсдэлтэй гэсэн тооцоолол хийжээ. Хэрэв хүн амын 95% нь амны хаалт зүүвэл энэ тоо 146000 орчим болж буурна гэжээ.

Эх сурвалж: ЭМЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.