ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нэг зэрэг, нэг онгоцоор нисэхгүй


Өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн цар тахалтай холбоотой ажлын горимд нь ямар өөрчлөлт орж байгаа талаар Россия-1 сувгийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.

Тэрбээр нүүр тулж уулзалгүй, онлайн холбоогоор хүмүүстэй харилцах хэцүү байгааг энэ үеэр ярьсан байна. 

“Хүмүүстэй нүүр тулж, уулзаж, ярилцах дуртай над шиг хүнд энэ нь нэлээд том бэрхшээл болж байна. Гэхдээ үүнд дасан зохицохоос өөр аргагүй” гэж Путин ярьжээ.

“Үүнээс гадна би саяхан ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нэг онгоцоор нисэхийг хориглосон журам гаргалаа. Зөвхөн нэг онгоцоор нисэх хориотой төдийгүй нэг ижил цаг хугацаанд онгоцоор аялахыг ч хориглож байгаа. Улс орны өнөөдрийн нөхцөл байдал бидэнд онцгой хариуцлага үүрүүлж байгаа тул ингэхээс өөр аргагүй” гэж тэр ярьсан байна.

Ерөнхий сайд Михайл Мишустин саяхан коронавирусийн халдвар авсан нь ерөнхийлөгч ч бас “маш болгоомжтой, хатуу дэгтэй байх хэрэгтэйг харуулсан” явдал юм гэж Путин ярьжээ.

 

Эх сурвалж: TАСС

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.