Орост тахианы мах, гурвалжин болон цагаан будааны үнэ өсчээ


ОХУ-ын Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр зургадугаар сарын 16-22-ны долоо хоногт хэд хэдэн барааны үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн нь цагаан будаа, тахианы мах ажээ.

2020 оны зургадугаар сарын 16-22-ны хооронд хүнсний хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байлаа. Оросын зарим бүс нутагт тахианы махны үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, Кабардино-Балкарид 3,8 хувь, Пензэд 3,5 хувь , Эрхүүд 1,9 хувь, Еврэйн автономит тойрогт 1,7 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Мөн баахуу цай 0,7 хувь, цагаан будаа 0,6 хувь, нөөшилсөн мах, гурвалжин будаа, шоколад тус бүр 0,5 хувь, маргарин, хүүхдийн нөөшилсөн махан хоолнууд тус бүр 0,4 хувь, жигнэмэг 0,3 хувь, бяслаг, улаан буудайн гурил, хар талх, гоймон, хоолны давс тус бүр 0,2 хувиар нэмэгдсэн байна.

Харин үнэ нь буурсан хүнсний бүтээгдэхүүнд тахианы өндөг 1,3 хувь, шингэн сүү 0,4 хувь, элсэн чихэр 0,3 хувь, гахайн мах болон хөлдөөсөн загас тус бүр 0,2 хувь, масло, хүүхдийн жимс болон ногооны нөөшнүүд, хатуу чихэр тус бүр 0,1 хувиар буурсан байна. 2019 оны мөн үетэй харьцуулахад сонгино 2,8 хувь, өргөст хэмх 4,1 хувь, улаан лооль 5,5 хувь, байцаа 2,6 хувь үнэ нь буурсан байгаа бол төмс 4,8 хувь, улаан лууван 0,5 хувь, алим 2,7 хувь үнэ нэмэгджээ.

эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.