АХБ: Монгол Улсад тогтвортой шинэчлэл чухал байна


Азийн хөгжлийн банк шинэ тайландаа Монгол Улсад тогтвортой шинэчлэл чухал байгааг онцоллоо.

Макро эдийн засгийн менежментээ сайжруулах, хүний хөгжлийг бэхжүүлэх, олон улсын худалдааг өргөтгөх, уул уурхайн салбар болон бусад салбарт олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлүүдэд илүүтэй төвлөрснөөр тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийг цогцлоож чадна гэжээ.

Мөн тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбаруудад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтөд илүү дөхөм болох юм хэмээн онцлон дүгнэсэн байна.

Шинэчилсэн төсөөлөлд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар агшиж, 2021 онд 4.7 хувийн өснө гэж онцолжээ.

Б.Бямбасүрэн
bloombergtv.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.