Дархан-Уул, Архангай, Дорнод аймгийн зарим тойрогт нэмж хяналтын тооллого хийнэ


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүллээ. 

Хяналтын тооллогыг СЕХ-ны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг энэ сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон СЕХ-нд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгов.  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ.” гэж заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харъяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.  

Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ. 

Хяналтын тооллого хийсэн тухай мэдээ

№№

Аймаг

2020.6.24-ний өдөр

Хувь

Нэмэлт тооллого хийх

Нийт хэсгийн тоо

Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо

Хэсгийн тоо

Хувь /Өссөн дүнгээр/

1

Архангай

105

48

45,7

5

50,5

2

Баян-Өлгий

96

46

47,9

 

 

3

Баянхонгор

105

50

47,6

 

 

4

Булган

68

31

45,6

 

 

5

Говь-Алтай

87

37

42,5

 

 

6

Дундговь, Говьсүмбэр

55

32

58,2

 

 

7

Дорнод

72

33

45,8

3

50,0

8

Дорноговь

59

23

39,0

 

 

9

Завхан

111

56

50,5

 

 

10

Өвөрхангай

106

52

49,1

1

50,0

11

Өмнөговь

61

25

41,0

7

53,3

12

Сүхбаатар

64

27

42,2

 

 

13

Сэлэнгэ

56

25

44,6

 

 

14

Төв

96

40

41,7

 

 

15

Увс

92

42

45,7

 

 

16

Ховд

91

33

36,3

 

 

17

Хөвсгөл

129

70

54,3

 

 

18

Хэнтий

89

38

42,7

 

 

19

Дархан-Уул

39

18

46,2

21

100,0

20

Орхон

38

18

47,4

 

 

21

Нийслэл

451

102

22,6

124

50,1

НИЙТ ДҮН

2070

846

40,9

161

48,6

Эх сурвалж: ''gogo.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.