Citigroup: Эрх баригч нам сонгуульд ялсан тул ОУВС-тай дахин хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй


Энэ долоо хоногт УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч Монгол Ардын Нам 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин Ардчилсан нам 11, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат эвсэл нэг, бие даагч нэг хүн сонгогдоод байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрд хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.

УИХ-ын гишүүний үнэмлэхийг зургаадугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа лхагва гарагт болж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь нь саналаа өгчээ. Энэ нь 2016 оны ирцтэй тун ойролцоо дүн болж байна. Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоожээ. Улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41.2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

Үүнээс гадна С.Эрдэнэ Ардчилсан намын даргын ажлаа өгч байгаагаа зарлаж, тус намын гишүүд эхнээсээ намын даргад өрсөлдөхөө зарлалаа.

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

“Монгол Улсын Парламентын сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан нь бодлого тогтвортой байхад нөлөөлөхөөс гадна Олон Улсын Валютын Сантай дахин хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх замыг заслаа” гэж “Citigroup” дүгнэлээ. Тус банкны тооцоолсноор энэ онд Монгол Улсын төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 10.1 хувь болж өсөж магадгүй байна. Мөн эдийн засаг жилийн дүнгээр 0.4 хувиар агшихаар байна.

Э.Анхбаяр 
bloombergtv.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.