Л.Гүндалай тусгаарлалтад байх хугацаандаа багачуудад англи хэл зааж байна


Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай тусгаарлалтад байх хугацаагаа үр дүнтэй, бусдад тустай өнгөрүүлэх зорилгоор багачуудад зориулан англи хэлний хичээлийг зааж байна.

Тэрбээр өчигдрөөс эхлэн өөрийн фэйсбүүк хуудсаар англи хэлний цагаан толгойг зааж эхэлсэн юм.

Зургадугаар сарын 21-ний өдөр Зүүн Өмнөд Азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирсэн. Энэхүү тусгай нислэгээр Л.Гүндалай Бангкокоос ирсэн юм. Улсын онцгой комиссын чиглэлийн дагуу тэрбээр тусгаарлалтад 21 хоног байх ёстой.

Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт нэр дэвшин 21 нэр дэвшигчтэй өрсөлдөж 18542 саналаар дөрөвдүгээрт бичигдсэн. Тус тойрог гурван мандаттай байсан тул тэрбээр УИХ-ын гишүүн болж чадаагүй юм.

Эх сурвалж: ''gogo.mn''

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.