Энэтхэгийн хил дээр мөргөлдөөн гарсны дараа Хятад улс өөрийн хилийн цэргүүдэд гардан тулааны техник заалгаж эхэлжээ


Энэ сарын дундуур Хималайн уулсын дундах хилийн маргаантай бүсэд Энэтхэг, Хятадын цэргүүдийн дунд мөргөлдөөн гарч, Энэтхэгийн талаас хамгийн багадаа 20 цэрэг амиа алдсан билээ.

1996 онд хоёр улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор хилийн маргаантай бүсэд эргүүл хийхдээ цэргүүд галт зэвсэг, тэсрэх бодис биедээ авч явдаггүй юм.

Сүүлд гарсан мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 76 цэрэг бэртэж, гэмтсэн гэсэн бол Хятадын тал хохирлын тоо баримтаа зарлаагүй байна.

Тэгвэл саяхан Хятадын тал хилийн цэргүүдэд гардан тулааны арга техник заалгахаар мэргэжилтнүүдийг илгээсэн тухай Хонг Конгийн хэвлэл Бээжингийн албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Тодруулбал “Enbo Fight Club” холимог тулааны клубын 20 мэргэжилтнийг Хятадын засгийн газар Төвдийн Лхас хотод ажиллуулахаар илгээсэн байна.

Тэдний зорилгын талаар албан ёсны хэвлэлүүд мэдээлээгүй ч Хималайн хилийн цэргүүдэд гардан тулааны арга техник заах зорилготой гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Зургаадугаар сарын 15-ны өдөр Хималайн уулсын Галваны хөндий гэдэг газарт гарсан мөргөлдөөн нь хоёр улсын дунд сүүлийн бараг 50 жилд гараагүй том тулгаралт байв.

Хоёр улс 1962 онд хилийн маргаанаа хүчээр шийдэх зорилгоор богино хугацаанд дайтаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.