"Хоёр долоо хоногийн дотор COVID-19-ийн тохиолдол 2 саяар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 10 саяд хүрлээ"


Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.28/

"24 цагийн дотор 171 мянган хүн халдвар авч, 4,000 хүн эндсэн"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д. Нарангэрэл “Цар тахал тархаж эхэлснээс хойш гурван сарын дараа нэг сая хүн халдвар авч байсан бол одоо зурган хоногийн дотор өвчлөл нэмэгдэж байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн дотор дэлхий дахин өвчлөл хоёр саяар нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 10 саяд хүрлээ.

24 цагийн дотор л гэхэд шинээр 171 мянган хүн халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна.

Мөн БНХАУ, Их Британи, АНУ зэрэг олон улсын халдварт өвчний загварчлалын эрдэмтдийн тооцоолсноор  дэлхий нийтэд хүн амын 5 хувь буюу 1.7 тэрбум коронавирусээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ" гэсэн юм.

"Цэргийн төв эмнэлэгт байгаа 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна"

Үргэлжлүүлэн "Манай улсын хувьд шинээр долоон хүн ажиглалтад нэмэгдэж орсон бол гурван хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 2,636 хүн байна.

Үүнд,

  • 5 хүртэлх насны 131 хүүхэд,
  • 54 жирэмсэн эмэгтэй,
  • 34 архаг хууч өвчтэй хүн байгаа юм.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 93 нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж буй.

Үүнээс тав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байна.

Өчигдөр орон нутгийн чиглэлийн галт тэрэгний 6,000 гаруй зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд нийт 136 дуудлага ирж, иргэд урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө авсан.

Шуурхай 119 аппликэйшнээр Казахстан улсаас манай улсын нэг иргэн холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авжээ.

Иргэд амны хаалт зүүхгүй, ресторанд олноороо цуглаж байна гэсэн шүүмжлэл ирүүлсэн. Иймд амны хаалт зүүх нь одоогоор COVID-19 халдвараас сэргийлж чадах хамгийн найдвартай арга юм” гэдгийг онцлов.

Эх сурвалж: ''ikon.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.