Д.Нямхүү: Манай улс коронавируст халдварын 219 батлагдсан тохиолдлоос 175-г нь эдгээжээ


Өчигдөр нийт 308 хүнд шинэ коронавирусийн халдварын шинжилгээ хийсэн бөгөөд нэг ч хүнд халдвар илрээгүй болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Эдгээр 308 хүний дунд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 262 иргэний давтан шинжилгээ багтжээ. Мөн Алтанбулаг боомтоор ирсэн 34 жолоочийн шинжилгээнээс халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан халдварын тохиолдол 219 байгаагаас 175 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргажээ. Одоогийн байдлаар 44 хүн эмчилгээнд байгаагийн 35 нь хөнгөн 9 нь хүндэвтэр байна. 81 хүн эмчилгээ тандалтын дор хянагдаж байна гэдгийг тэрбээр хэллээ.

Эх сурвалж: ''ikon.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.