Он гарсаар улсын хэмжээнд галт тэрэг, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн 4 удаагийн осол гарчээ


Иргэд жолооч нарын анхаарал болгоомжгүй байдал нь төмөр замын гарам дээр осол, зөрчил гарах гол шалтгаан болж байна. Тодруулбал гарам дээр гарсан нийт осол, зөрчлийн  99 хувь хувь нь жолооч нарын буруутай үйлдэлтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл жолооч нар гармаар гарахдаа гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү шууд нэвтэрч ордог байдал байсаар байна.

Он гарсаар улсын хэмжээнд  галт тэрэг, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн 4 удаагийн  осол гарчээ

2019 оны 2 дугаар сарын 1. Дорноговь аймгийн Айраг суман дахь төмөр замын гарам дээр ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдөв. Ослын улмаас ачааны автомашины жолооч нас барсан. 

Он гарсаар улсын хэмжээнд  галт тэрэг, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн 4 удаагийн  осол гарчээ

2019 оны 5 дугаар сар. Рашаантын гарам дээр мөн л тээврийн хэрэгсэл галт тэрэгтэй мөргөлдөж 2 хүн нас барсан. 2020 оны 4 дүгээр сарын 4. Говьсүмбэр аймгийн Шивээ говь суман дахь гарам дээр мөн л осол гарчээ. Гарам дээр анхааруулах гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээ байршуулж, анхааруулсаар байтал жолооч нарын  буруутай үйлдлээс шалтгаалан энэ төрлийн осол гарсаар байна.

Он гарсаар улсын хэмжээнд  галт тэрэг, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн 4 удаагийн  осол гарчээ

ТЦА-ны төмөр зам дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны тасгийн дарга А.Лхагвасүрэн “Хаалттай гарам, хаалтгүй гарам гээд төмөр замын гармын зэрэглэл байдаг. Тухайн гармаар хоногт зорчиж байгаа тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөнийг харж байж гармын зэрэглэлийг тогтоодог. Жишээ нь 5 шарын цаад талын гарам бол нэвтрэх чадвар өндөртэй гол зам дайран өнгөрдөг учраас энэ хэсэг нь нэгдүгээр зэрэглэлийн гарам буюу хаалттай буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох гарам юм. Толгойт өртөөний бараа материал татдаг агуулах руу ордог сэлгээний галт тэрэг өнгөрдөг гармаар төдийлөн иргэд зорчдоггүй явганы хөдөлгөөн доогуур нэг чигт дайран өнгөрөхгүй нүхэн гарц хийсэн” гэв.

Он гарсаар улсын хэмжээнд  галт тэрэг, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн 4 удаагийн  осол гарчээ

Галт тэрэг тоормосолсноос хойш 800-1500 метр зам туулсны дараа зогсдог. Тиймээс жолооч нар л анхааралтай байж, галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнөөс үргэлжлүүлэх учиртай. Нийт 280 төмөр замын гарам байдгаас 172 нь Улаанбаатар хотод байдаг. Гол зам дагуу гармын 51 нь автомат хаалттай, 27 нь осол гарах эрсдэл багатай учир ердийн тэмдгээр зохицуулагддаг байна. Жолооч нар эрсдэлтэйг өөрийн нүдээр харсаар байж 5-10 сек хэмнэх гэж гал тэрэгний урдуур давхиж байгааг та харж байна. Ийм л дүр зургаас шалтгаалж осол гарч, нэг хэсэг нь эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм. Тиймээс төмөр замын зөвшөөрөгдсөн гармаар зам гарах, аюултай бүсэд явган зорчихгүй байх, жолооч нарыг анхаарал болгоомжтой байж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

Он гарсаар улсын хэмжээнд  галт тэрэг, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн 4 удаагийн  осол гарчээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.