"Disney" компани "Mulan" киноны нээлтийг дахин хойшлууллаа


"Disney" компани долоодугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан "Mulan" киног наймдугаар сарын 21-нд болгон хоёр дахь удаа хойшлууллаа. "Warner Bros" компани "Tenet" киногоо наймдугаар сарын 12-нд болгон хойшлуулсан нь "Disney"-н шийдвэрт нөлөөлсөн аж.

Киногоо онлайнаар нээхэд хэчнээн хүн үзэхийг мэдэхгүй байгаа тул "Disney" цар тахлын үеэр томоохон кино нээлт хийсэн эхний компани болохыг хүсэхгүй байна.

Мөн "ViacomCBS" компанийн гүйцэтгэх захирал Боб Бакиш "The SpongeBob Movie: Sponge on the Run" киног наймдугаар эхээр нээхээр төлөвлөж байгаа талаар ярьжээ.

Эх сурвалж: TheVerge.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.