ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар "Хасах 25" төслийг танилцуулав


Мансуурах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Олон улсын өдөр өчигдөр тохиож, энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хэрэгжүүлж буй "Хасах 25" төслөө танилцууллаа. 

Дээрх төсөл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, энэ төрлийн бодисын донтолтоос урьдчилан сэргийлэх үүднээс зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад чиглэжээ. Төслийн хүрээнд 13-25 насны хүүхэд, залуучуудыг хамруулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг, үр дагаврын тухай ойлголт, мэдлэг, хандлага, хэрэглээний тархалтыг тогтоох тандалт судалгааны ажлыг эхлүүлжээ.

Мөн төслийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа насанд хүрээгүй хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдний  эцэг, эх, асран хамгаалагч нарт хууль эрх зүй, сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгч байна. БСШУСЯ-тай хамтран зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудтай ажилладаг багш, нийгмийн ажилтан, мэргэжилтэн нарт зориулж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт, хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн зохицуулалтын талаар болон сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, багш, мэргэжилтэн нарын зөвлөмж зөвлөгөө, дүрс бичлэг, гэрэл зураг бүхий цахим гарын авлагыг бэлтгэж, багш нарт хүргэхэд бэлэн болоод байна.

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтэд "Илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруул” сэдвийн дор тэмдэглэв.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.