Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram


Веган шоколадтай трюфель, цавуулаггүй жигнэмэг зэргийг хэрхэн гэрийн нөхцөлд хийх вэ

арим хүмүүс одоо хүртэл эрүүл хооллолтыг зөвхөн салат навч, өргөст хэмхээр төсөөлсөн хэвээр байдаг. Тэгвэл эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх, тэдгээр сонирхолтой хоолнуудын жоруудыг хүргэдэг Instagram хуудаснуудыг онцолж байна.

 
Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram (фото 1)

Улаан лоолийн тартаас эхлээд веган шоколадтай трюфель, нимбэгтэй бялуу гээд хүнсний ногоог гол орцоо болгосон Ники Вебстер нь "Rebel Recipes" хэмээх номын зохиолч юм. Түүний @rebelrecipes хуудсыг дагаснаар амтлаг атлаа зөвхөн хүнсний ногоо, жимсээр хийж болох хоол, амттаны жорыг олох боломжтой.

 
Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram (фото 3)

"Өөрийг тань жаргалтай бөгөөд эрүүл болгодог зүйлийг таашаа" хэмээх философийг түгээдэг Маделин Шоугийн Instagram-aac ашвагандатай халуун шоколад, кофе ба наргил модны самартай веган зайрмаг зэрэг өвөрмөц жоруудыг олж аваарай.

 
Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram (фото 5)

Энгийн орцоор хийх боломжтой, амттай, эрүүл хоолны санааг @choosingchia хуудаснаас олох боломжтой.

 
Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram (фото 8)

Урлагийн бүтээл мэт харагдах веган жигнэмэг хийж сурахыг хүсч байвал @tookies хуудсыг дагахыг санал болгож байна. Австралиас гаралтай нарийн боовчин Женнифер Смит ихэнх жороо франц хэл дээр нийтэлдэг тул Google Translate ашиглан түүний жорыг хэрэгжүүлээрэй.

 
Эрүүл хооллолтын тухай хуучинсаг бодлыг тань өөрчлөх 5 Instagram (фото 10)

Амттай, чихэрлэг бүхэн хортой биш гэдгийг нотлох @wholesomepatisserie хуудас нь цавуулаггүй жигнэмэг, веган зайрмаг зэргийг хэрхэн хийхийг заадаг байгаа.

Эх сурвалж: https://www.buro247.mn/lifestyle/our-choice/er-l-khoolloltyn-tukhay-khuuchinsag-bodlyg-tan-rchl-kh-5-instagram.html

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.