Зургийн чанарыг алдалгүйгээр онлайнаар хуваалцах 4 арга


Зургаа онлайнаар хуваалцах үед чанар нь алдагдах, бүрсийж харагдах, хэмжээ нь жижиг болох тохиолдол цөөнгүй. Ийм зүйл ялангуяа олон нийтийн сүлжээг ашиглах үед тохиолддог. Facebook, Instagram, WhatsApp зэрэг платформууд серверийнхээ ачааллыг багасгахын тулд зураг шахах арга хэрэглэдэг. Зургаа И-мэйлээр илгээхэд хүртэл зургийн чанар алдагддаг байна.

Тэгвэл файл хадгалах зөөврийн төхөөрөмж ашиглах шаардлагагүй, зургийн чанарыг алдалгүй онлайнаар хуваалцах аргуудаас хүргэж байна.

  1. Google Photos ашиглах

Google Photos нь зураг шахах алгоритм ашигладаггүй учраас танд зургаа үнэгүй байрлуулж, хуваалцах боломжийг олгоно. “Google” компанийн уг үйлчилгээг та и-мэйл хаягаараа үнэгүй авах ба Google+, Drive, Mail зэрэгтэй хамт 15 GB багтаамжтай юм. Хэрэв зургийн тохиргоог “Private” буюу зөвхөн өөрт харагдахаар хийсэн бол олон нийтэд хуваалцахдаа “Public” болгон өөрчлөх шаардлагатай.

2. Cloud буюу үүлэн хадгалах үйлчилгээг ашиглах

Үүл буюу онлайнд хадгалах үйлчилгээ дундаас хамгийн алдартай нь “Dropbox” юм. Тус үйлчилгээ нь 2 GB файлыг үнэгүй хадгалах боломж олгодог ба мөнгө төлж багтаамжаа нэмэх боломжтой. Үүнтэй адил Google Drive, Microsoft One Drive, iCloud, MediaFire, pCloud зэрэг үнэгүй ашиглах боломжтой үйлчилгээ бий.

3. Хуваалцахаас өмнө форматыг нь өөрчлөх

Зургаа хуваалцахаас өмнө PNG формат руу хөрвүүлэх нь бас нэгэн хялбар арга. JPEG, JPG, PSD, TIFF зэрэг форматтай зургуудыг PNG формат руу хөрвүүлэн хуваалцах үед зургийн чанар алдагдахгүй. Учир нь PNG формат нь харьцангуй том хэмжээтэй бөгөөд чанараа алддаггүй формат юм.

4. Зургаа ZIP/RAR хэлбэрт шахах

Юуны өмнө танд зургаа зиплэх буюу “zipping” хэрэгсэл хэрэгтэй. Харин хуваалцсаны дараа хүлээн авагчид zip файлыг задлах Winzip тэргүүтэй программ хэрэг болно. Энэ арга зургийн чанарыг алдалгүй өөрчилдөг бөгөөд олон нийтийн сүлжээгээр zip файлаа хуваалцах боломжтой.

Эх сурвалж: Techviral.net

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.