Жүжигчин Ребелл Вилсоны өөрчлөлт


“Pitch perfect” киногоор олонд алдаршсан жүжигчин Ребелл Вилсон шинэ зургаа инстаграммдаа оруулж олныг гайхшрууллаа. Тэрээр улаан даашинзаар гоёсон бөгөөд зурган дээр түүний бэлхүүс нарийхан харагдаж байгааг шүтэн бишрэгчид нь онцолж байна.

Жүжигчин бүсгүй сүүлийн нэг жил дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэж байгаа юм. Түүний мэдэгдэхүйц өөрчлөлтөөс жингээ хасахын тулд хэр их хичээл зүтгэл гаргаж буй нь харагдаж байна. Мөн зургийнхаа тайлбарт “Шоу үргэлжлэх ёстой” хэмээн бичсэн нь “Pitch perfect” киноны дөрөвдүгээр ангийг хийж магадгүй гэж таамаглаж байна. 

П.Мөнгөнсор
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.