Т.Ганболд: Нас барсан хүний нэрээр санал тоологдсон


Зарим нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга нартай уулзаж сонгуулийн санал хураалтыг дахин явуулах ёстой гэсэн шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр Т.Ганболд "Нэгдсэн дугааргүй саналын хуудсаар санал авсан. Саналын хуудасны битүүмжлэлийг алдагдуулахгүй гэдгийг зөрчиж, ажиглагчдыг санал авах байрнаас албадан гарсан нь ажиглагчийн эрхийг зөрчсөн. Тухайн тойргийн мандатын тооноос илүү тооны нэр дэвшигчид санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог. Нэг иргэн олон газар бүртгэгдээд, олон дахин санал өгөх боломжийг танайх бий болгосон байна. Үүнээс болж 249 мянга гаруй хүн илүү санал өгсөн байгааг тооцсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн.

Бэлэн будчихсан саналын хуудсыг цэвэрхэн саналын хуудастай хамт өгсөн тохиолдол гарсан. Сонгогчдын тоо болон санал өгсөн хүмүүсийн тоо илт зөрсөн. Энэ зөрчил хар машинтай холбоогүй. Иймээс дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Танай хар машины форматад байхгүй. Энэ бол зөвхөн excel програмаар хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл. Улсын хэмжээнд бүх бие даагчдын таслалтай харагдсан. Танайх үүнийг алдаа гэсэн. Тэгвэл яагаад алдаатай санал хураалтыг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ?" гэв.

Үүний хариуд СЕХ-оос "Санал тоолох төхөөрөмж ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гардаг. Тэр дүн манай төв серверт ирдэг. Үүнд хэн нэгний гар оролцоо байхгүйгээр хамгаалалтай сүлжээгээр, хамгаалалтай файл ирдэг. Тэр нууцалсан файлыг нээхийн тулд өндөр чадалтай компьютероор 10 хоног суудаг. Боловсруулалтыг ч мөн сервер өөрөө хийж буй. Боловсруулалтыг excel-ээр экспортолж гаргасан. Ингэх үед зарим нь мянганы нарийвчлалтайгаар гарсан. Үүнд ямар нэг алдаа байхгүй. 

Дархан-Уул аймаг дахь саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Сонгуулийн ерөнхий хороонд зөрчлийг шалгаж тогтоох эрх байхгүй. Харин саналын хуудсыг гараар тоолох боломж бий. Нийслэлийн хэмжээнд 22 хувьд нь тоолчихсон" хэмээв.

Эх сурвалж: '''gogo.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.